Wednesday, January 26, 2011

Цагаан сараа гэж эмээ өвөө нарын баяр аа


Ядаргаатаймаа.. Орой болохоор унт унт, өглөө болохоор бос бос гээд л үглэчихийн энэ ээж аав
Амар тайван, өөрийн хүслээр амьдармаар байхад чинь :think:
Ажил овоо л ахицтай байнаа
Бараа ирчүүл бүүр сайхан болох гээд байдаг
Бас дээрээс нь энэ цагаан сар гэж бөөн ажил байнаа
БОдоод байхад Цагаан сараар эмээ өвөө нар л их ажилд орж, тэрүүгээрээ хэсэг завгүй байж,
бусдыг баярлуулж өөрөө ядардаг байхаа
Ихэнхи эмээ нар лав бараг бүтэн жил мөнгөө хадгалж, хэнд юу өгөхүү, яахуу ийхүү гэдгээ боддог байгаа
Энэ ч тэгээд бас тэднийг нэг хэсэгтээ л зугаацуулаад өгчихдөг байх
Тэгээд л дуртай жил бүр улам нүсэр болоод байгаам шиг санагдаад байгаам даа энэ цагаан сар
Одоо тээд цагаан сараар юу өгнөө, ямар ямар хоол унд бэлдэнээ гэж бодохоор бүрхэг л байхын
Өрөөндөө тавилгаа хурдан авчих юмсан :brows:
Өөрийн гэсэн ортой болчоод тарвалзаад хэвтжийвал сайхнаа :razz:
Өөрийнхөө тухыг хангах л юм хамгийн түрүүн бодогдоод байхын

Tuesday, January 25, 2011

Залуусыг завгvй болтол нь зээлээр дараач

Хаашаа л харна, зав нь ихэдсэн залуус гудамж, баар, vдшийн цэнгээний газраар л дvvрэн. Хийх юмаа олж ядахдаа л цаг єнгєрєєх гэж энэ мэт газруудаар холхидог гэж байгаа. Тvvнийгээ "Чєлєєт цагаа єнгєрvvлэх газар Улаанбаатар хотод алга. Тийм байхад бид бааранд орохоос єєр юу хийдэг юм бэ" гэж ирээд л ємєєрєх.
Уг нь залуус чєлєєт цаггvй л ажилламаар байгаа юм.
Єнєєдєр Монгол Улсын нийт хvн амын 60-аад хувь нь хєдєлмєрийн насны залуус байгаа тухай судалсан хvмvvс нь хэлж байна билээ. Гэтэл тэдний 20 хувь нь орон сууцанд орж чадаагvй гэхэд болно. Мєнгєн хуримтлал, санхvvгийн чадамж, ер нь юу ч алга шvv дээ.

Тийм байтал ингэтлээ завтай гvйгээд, чєлєєт цаг яриад байгааг ерєєсєє ойлгохгvй юм. Ийм их залуус юу хийхээ мэдэхгvй хєлхиж байхад тєр засаг ажиллах хvчээр дутаад, ємнєд хєршийнхнєєр улсаа дvvргэх шаардлага байгаа юм уу. Ингэж байхаар завгvй болтол зээлээр дараад єгєєч. Тэр баруунд ийм жишиг байдаг гээ биз дээ.

Зээлийн хvv бага, хугацаа урт, хvн бvр зээлтэй байдаг. Тvvнийгээ дарж, орон сууц, унаа тэрэгтэй болохын тулд насаараа зvтгэдэг гэсэн. Манайх vvнийг л сармагчин шиг дуураймаар байна. "100 мянган айлын орон сууц" нэртэй хєтєлбєр хэрэгжиж эхлээд байгаа. Орон сууцны VII хороолол барих шийдвэр аль хэдийнэ гараад, ирэх хавраас ажил нь эхлэх гэж байна. Энэ олон орон сууц баригдаж эхэлж байгаа дээр нь хэдэн залуусаа зээлд хамруулаад, цаг наргvй ажиллахаас єєр аргагvй болгоод єгєєч ээ. Чєлєєт цаг гэж ярихааргvй, архи ууж суухааргvй, гудамжаар хий дэмий сэлгvvцэх тэр бvх эрхийг нь боогдтол нь зээлээр дарах хэрэгтэй. Залуус тохилог орон сууцанд амьдарч, бусдын адил боломжийн машин унаад, тvvнийхээ зээлийг тєлєхийн тулд шаргуу хєдєлмєрлєж чадвал улс орон бага ч болов хєгжинє дєє.

Уг нь тєв банкнаас зээлийн хvvг бууруулж, хугацааг нь уртасгах талаар энэ онд дорвитой арга хэмжээ авна гэж яриад л байгаа. Хамгийн гол нь бодит ажил болгож чадвал их хэрэг байна аа. Жилийн зургаан хувийн хvvтэй зээл авбал сайн л байна. Тvvнээс бага байвал бvр ч сайн. Хэрвээ зээлийн хvv сарын 0.5 хувь болчихвол орон сууц, машины зээл авах залуус захаасаа аваад олон байгаа байх.

Тийм бодолгvй байвал албан байгууллага, єєр юугаар нь байдаг юм дамжуулаад єгєх хэрэгтэй. Ингэж чадвал бид нийгэмд байгаа сєрєг зvйлсээс бага ч болов ангижрах байх. Архидалт, эмх замбаараагvй байдал хумигдах нь ойлгомжтой. Машинтай, тэгээд бага ч болов ухамсартай хvн архи уугаад, баар хэсээд явах нь юу л бол. Ихэнх залуус орон сууцанд орвол нєгєє жилийн жилд тэрбумаар нь мєнгє цацдаг утаа чинь аяндаа л багасна биз дээ. Хэрвээ энэ утааг ямар нэг аргаар багасгахгvй бол бvхэл бvтэн vндэстэн мєхєх аюул нvvрлээд байна.

Энэ vг нэг их хатуудахгvй байх. Тэр багасгах арга нь хvн амаа орон сууцжуулах л юм бол яаралтай бодит арга хэмжээг авах хэрэгтэй. Vvнийг хэрэгжvvлэх ганц арга зам нь зээл л байна. Тэр болгон бэлэн мєнгє гаргаад орон сууц худалдаж авах хvн хэд билээ. Зєвхєн тєв банк гэлтгvй тєр засаг ямар нэгэн нєлєє vзvvлэх л шаардлагатай. Залуус нь идэвхтэй хєдєлмєрлєж, архидалтгvй, утаагvй нийгэмд амьдарвал би лав дуртай л байна. Тэгэхээр яаж ч бодсон энэ зээл олон талын ашигтай юм байна.

Н.ПУНЦАГБОЛД

Энийг юу гэж бодож байна залуусаа!!!